Thursday, March 24, 2011

Өөдрөг явах 25 санамж

Өөдрөг явахыг хүссэн хүн бүхэнд зориулсан өдөр тутмын 25 санамж
  1. Сэтгэлийн их тэнхээтэй бай
  2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд.
  3. Зорилготой байж түүндээ хүр. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө.
  4. Нөхрөө зөв ол. Чамайг өөд татах нөхөр ол.
  5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд орой нь төлөвлө. Олон жилийн дараа ямар зорилго биелүүлсэн байхыгаа ч төлөвлө.
  6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй, урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
  7. Өөрийгөө битгий чамла. Хувийн­хаа шилдэг чанаруудыг улам бүр зүлгэн өнгө оруул.
  8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээн, өөрийгөө зэмлэж сур.
  9. Өдрийн аль цагт хамгийн их бү­тээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр л цагийг дэмий бүү үр.
  10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа­гаарай.
  11. Битгий цухалдаж бачимд. Яагаад гэдгийнх нь учрыг ол.
  12. Үнэхээр юм хийж бүтээе гэвэл биеээ эрүүл авч яв.
  13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж байв.
  14. Хийх зүйлсээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг нь тооцоолж, үр дүнг нь шалгаж бай.
  15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн харьцаагаа ухамсарла.
  16. Бусдыг ашигтай зүйлд урам­шуулан ятга, зоригжуул, тусал.
  17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
  18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав, хэрэг­гүйг нь хая.
    Бусдын ш
    үүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь ямагт амжилт олохын үндэс байдаг.
  19. Учрах бэрхшээл саадыг урьдчи­лан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно.
  20. Мэдрэхүй, зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
  21. Даруу байж сур. Бардам зан, хулч­гар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй.
  22. Хийж байгаа зүйлээ хүнд, хэцүү гэж хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай.
  23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад юу нь муу байх вэ?
  24.   Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
  25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорилгоо хэрэгжүүлэхийг хичээж сур.  

Wednesday, March 2, 2011

Машины зураг (Photo ideas)

Хайртай машиныхаа зургийг иймэрхүү байдлаар авбал гоё ч юм шиг.
www.hongtiat.com-оос зургийг оруулав.  Томоор үзмээр байвал зурган дээр Click







































Tuesday, March 1, 2011

Усны гайхамшигт илгээлт

Хүний оюун бодлыг ус хэрхэн тусгаж авдаг вэ?
Усанд үнэхээр агуу гайхамшигт хүч байдаг гэнэ шүү.  Тийм ч учраас орчин цагийн эрдэмтэд ус руу улам ихээр анхаарлаа хандуулах болжээ.Усанд бид өөрсдийгөө тольдох үед энэхүү илгээлт улам ч тунгалаг тодорхой болдог байна. Хүний амьдрал гэдэг хүний биеийн дотоод дахь болоод бидний эргэн тойронд оршин байгаа устай шууд холбогдож байдаг билээ. 
Энд Японы эрдэмтэн Масару Эмотогийн судалгааны мэдээлэл, зураг сэлтийг орууллаа. Үнэхээр таны оюун ухаан, үг таны хүрээлэн байгаа зүйлст нөлөөлдөг гэдэгт та эргэлзэж байсан бол эдгээр зураг таны эргэлзээг тайлж ч магадгүй юм.
Масару Эмотогийн баталж байгаагаар бол хүний энергийн долгион, оюун бодол, үг, хөгжмийн эгшиг зэрэг нь усны молекулын бүтцэд нөлөөлдөг юм байна. Хүний биеийн 70%,-ийг ус эзэлж, дэлхийн гадаргуугийн 70%-ийг ус бүрхэж байдаг гээд бодоод үз дээ. Манай гаригийн бүхий л  амьд бодгалын амьдралын амин булаг нь ус билээ. Түүнчлэн амьд амьтны биеийг  нэвт шувт хэлхэн хэрж байдаг үй олон судас, судалнуудаар ч шингэн оршин байдаг.  
Ус нь маш дуулгавартай бодис бөгөөд ямар орчинд байна тийм хэлбэрт орж байдаг гэдгийг бид сайн мэднэ. Гэхдээ зөвхөн физик шинжээрээ хэлбэр дүрс нь дан ганц өөрчлөгддөггүй молекулын хэлбэр нь ч мөн өөрчлөгддөг байна. Хүрээлэн буй орчин дахь энергийн долгион нь усны молекулын хэлбэрийг өөрчилдөг гэнэ. Өөрөөр хэлбэл ус нь байгаа орчиндоо зохицуулан гаднах хэлбэрээ өөрчлөхийн сацуу молекулын хэлбэрээ ч мөн өөрчилж байдаг байна. 
Эрдэмтэн Масару Эмото гэрэл зургийн техникийн хүчээр усны молекулын хэлбэрийн өөрчлөлтийг харуулж чадсан байна. Тэрээр усан дуслуудыг хөлдөөж, дараа нь гэрэл зураг буулгах хүчин чадал бүхий микроскопын тусламжтайгаар үүнийг хийжээ. Түүний энэхүү ажил нь усны молекулын бүтэц болоод орчны нөлөөллөөр энэхүү бүтэц нь хэрхэн өөрчлөгдөж байгааг маш тодорхой харуулж чадсан юм. 
Хичнээн сая жилийн туршид цас орсоор л байсан. Тэгвэл бидний хэлдгээр цасан ширхэг бүр өөр өөрийн гэсэн молекулын бүтэцтэй гэвэл итгэх үү? Усыг хөлдөөж, молекулын бүтцийнх нь зургийг авч чадсанаараа Масару Эмото усны гайхамшгийг бидэнд нээж өгсөн юм. 
Масару Эмото манай дэлхийн өөр өөр газраас, өөр өөр орчин нөхцлөөс авсан усны кристал бүтцийн ялгааг харуулжээ. Уулын булгаас харзлан урсдаг жижигхэн горхины усны молекул нь геометрийн гоёмсог дүрстэй байсан бол хүн ам ихтэй, үйлдвэрлэлийн хог хаягдлаас болж бохирдсон голын усны молекул нь ямар ч эмх замбараагүй дүрсийг үүсгэж байв. 
                                                  Японы Сайжо булгийн ус
                       Санбүичи булгийн ус, Япон                           
                          Антарктидын мөс                              
                              Усан оргилуурын ус, Франц                           
Японы Бивако нуурын ус (Японы хамгийн том нуур бөгөөд 
сүүлийн үед бохирдлын асуудал хурцаар тавигдах болсон)

Осакагийн буланд цутгадаг Ёдо голын ус
(Касай дахь хамгийн их хүн амтай томоохон хотуудыг дайран урсдаг)
Фүживара далангийн ус
(Мөргөлийн өмнө)
Фүживара далангийн ус 
(Мөргөлийн дараа)
Ингээд Масару Эмото хөгжмийн эгшиг усны молекулд хэрхэн нөлөөлж байгааг судалж үзэхийг хүссэн бөгөөд хоёр чанга яригчийн завсар аягатай ус тавиад 2-3 цаг хөгжим сонсгожээ. Үүнийхээ дараа мөн усыг хөлдөөж молекулын бүтцийн зургийг нь авсан байна.
Бетховены хөгжмийг сонсгосоны дараа 
 Бахын " Air for the G string "
 
Төвдийн бурхны ном
Япон ардын бүжиг Кавачи
Хүнд метал хөгжим
Ийнхүү өөр өөр орчины ус, өөр өөр хөгжим сонсгосон уснымолекулын зургийг авсны дараа Эмото болон түүний нөхөд усанд үг болон бодлын хүч нь усанд хэрхэн нөлөөлдгийг туршиж үзхээр болсон байна. Ингээд хуурцган дээр янз янзын үг болон нас барсан хүний нэр зэргийг хэлж хураагаад шөнөжин тавьж хажууд нь шилтэй ус тавьжээ. Ямар үгний дараа ямар үр дүн гарсныг доорх зургуудаас харцгаая.
Огт үг хэлэлгүй шууд хөлдөөсөн ус
Хайр, талархал
Баярлалаа
Чи намайг өвчлүүлж байна, чамайг ална.
Адольф Гитлер

Энэхүү зурагнууд нь ус нь сэтгэл хөдлөл, бодол санааг хэрхэн өөр дээрээ тусгаж авч байгааг харуулж байна. Тэгэхлээр бидний эргэн тойронд болон бидний өөрийн биед оршин байгаа ус нь хүрээлэн байгаа орчныхоо энерги, долгионыг хялбархан хүлээж авдаг болох нь харагдаж байна. Масару Эмотогийн энэхүү ажил нь бидний өөрсдийнхөө болон дэлхий ертөнцөд хандах хандлага жаахан ч атугай өөрчлөх байх гэж бодож байна. Учир нь бид өөрсдийгөө болон энэ дэлхийгээ өөрийн сонгож бодсон бодол, үгийн хүчээр өөрчилж, бас засч чадна гэдгийг батлаад өгч байна шүү дээ.