Wednesday, May 18, 2011

Амжилтын нууц (Hasta La Vista, Baby!)


Холливуд бол гайхамшигт амжилтанд хүрэгсдийн өлгий билээ. Боломжгүй мэт байсан зорилгуудаа бодит амьдрал болгож чадсан жүжигчдийн түүх хэдэн мянгаараа байдаг. Харин миний хувьд нэгэн амбан захирагчийн тухай жишээг дурдах дуртай. Тиймээ энэ бол Арнольд Шварцнегр.

"Залуухан" Арнольд 10 настай байхдаа Австрийн нэгэн жижигхэн тосгонд амьдарч, Америк руу явахыг мөрөөддөг байжээ. Гэвч энгийн нэгэн амьдралтай 6 хүүхэдтэй айлын хүүхдэд бол энэ бол жирийн мөрөөдөл биш байв. Тиймээс Арнольд нэгэн төлөвлөгөө бий болгосон байна. Хэрвээ бодибилдингийн агуу тамирчин болж, Дэлхийн Мистерийн тэмцээнд ялбал энэ нь түүний Америк явах тасалбар болж чадна гэдэгт тэр итгэлтэй байлаа.

Энэ зорилгоо өвөртөлсөн Арнольд 15 настайгаасаа эхлэн маш идэвхитэйгээр хүндийг өргөж эхэлсэн бөгөөд 20 настайдаа дэлхийн хамгийн залуу мистер болж чадсан юм. Түүний амжилт өссөөр л. Тэр хамгийн нэр хүндтэй шагнал болох олимпод түрүүлсэн бөгөөд долоохон жилийн дотор олимпийн аварга болж байсан тохиолдол урьд нь байгаагүй билээ.

Бодибилдингийн эдгээр амжилтуудынхаа үр дүнд түүний тухай Pumping Iron (1977) /Төмөр хүн/ баримтат кино хийгдсэн билээ. Хамгийн гайхашрал төрүүлсэн нь киноны төгсгөлд Арнольд өөрийгөө мэргэжлийн бодибилдингээс "тэтгэвэрт гарах" болсон тухайгаа зарладаг. Үүнд гайхсан продюсер түүнээс " Тэгээд дараа нь та юу хийх юм бэ?" гэж асуухад Арнольд "Би дэлхийн шилдэг бодибилдер байж чадлаа. Харин одоо Холливуд руу дэлхийн шилдэг жүжигчин болохоор явна даа." гэсэн гэдэг.  Камерийн ард байсан хүн хэрхэн нуг нуг инээж, продюсер дотроо "Холливуд аа? Тоглож байгаа байлгүй дээ. Чамд тархины оронд булчин заяасан. Эзэмшсэн боловсрол ч байхгүй. Англиар арайхийн ярьдаг. Тэгээд ч чиний наад нэрийг зөв дуудаж чадах нэг ч хүн олдохгүй биз. Ийм байж Холливуд руу нэртэй жүжигчин болохоор явна гэнэ ээ?" гэж бодон амаа ангайж байсан нь танд магадгүй төсөөлөгдөж байгаа байх.
 
Гэвч Арнольд инээсэнгүй. Магадгүй тэгэхэд тэр тийшээ яаж хүрэхээ ч мэдэхгүй байсан байх л даа. Гагцхүү тэр өөрийгөө хаана хүрэх, юуг хүсч байгаагаа маш тодорхой мэдэж байсан юм.Энэ чинь л жинхэнэ амжилт шүү гэдгийг л уншигч таныг ойлгоосой гэж хүсч байна. Том, алсын хараатай зорилт дэвшүүлэх, өөртөө итгэх, түүнийгээ хэрэгжүүлж эхлэх, биелүүлэхийн тулд бүх зүйлийг хийдэг байх нь өөрөө амжилт юм.

Дээрээс нь өөр нэг маш чухал зөвлөгөө байна. "Ганц"-ын дүрмийг дага. Энгийнээр хэлбэл өдөр бүр ганцхан зүйл л бүтээчих. Хэр жижиг, хэр амархан байх нь хамаагүй. Хамгийн гол нь тэр зүйл тань таныг зорилгодоо хүрэхэд ямх ямхаар, алхам алхмаар ойртуулдаг байх ёстой. Нэг 7 хоногт өөрийн зорилгодоо 5 алхмаар ойрлоо гээд төсөөл дөө. Нэг л мэдэхэд та мөрөөдсөн амьдралаараа амьдарч байх болно.

Өөрийн түүхээ бүтээ. Өнөөдрөөс яг эхлээрэй.

Орчуулсан Ц. Солонго

Эерэг хандлагатай хэн бүхэнд зориулж http://www.pickthebrain.com-оос орчуулан хүргэв.

Tuesday, May 17, 2011

ТАНЫ ӨДРИЙГ ЦЭНЭГЛЭХ 9 АЛДАРТАЙ ОНЧ ҮГ

Онч мэргэн үгс олон байдаг боловч хүний зүрхэнд хүрэхээр хүчтэй үгс цөөн билээ. Энд таны шинэ өдрийг цэнэглэх, таныг зоригжуулж, өөрийн хүсэл мөрөөдөл рүүгээ замнуулах алдартай 9 онч үгийг  толилуулж байна. Энд байгаа үнэн гэвэл ТА ЮУ ХҮСНЭ түүнийгээ л авна, түүгээрээ л явна. Таныг саатуулах зүйл бол зөвхөн та гэдгийг санаарай.

1. "Санаа зоволт гэдэг бол дүүжин сандалтай л адил зүйл. Та ямар нэгэн үйлдэл хийгээд байгаа хэрнээ таныг ч хааш нь ч аваачихгүй." Ван Уилдер 
‘Worrying is like a rocking chair. It gives you something to do but it doesn’t get you anywhere.’ – Van Wilder
Бид бүгдээрээ л шаардлагагүй зүйлс дээр санаагаа зовоодог. Таны санааг зовоож байсан тэр бүх үеүд рүү эргээд хар даа. Санаа зоволт ямар нэгэн асуудлыг шийдэж чадсан байна уу? Хэрвээ та энэ талаар сайн бодоод үзэх юм бол санаа зовсоноор ямар ч зүйл дээрдэхгүй, юуг ч шийдвэрлэж чадахгүй гэдгийг ойlгоно гэж бодож байна.Үнэн хэрэгтээ бол санаа зоволт нь байдлыг улам дордуулж, таныг улам л тааламжгүй байдалд оруулна. Ямар нэгэн зүйл санааг тань зовоогоод эхлэх л юм бол та анхаарлаа өөр тийш нь хан;уулж, уг асуудлын талаар юу хийж чадахыгаа бод. Хэрвээ хийж чадах зүйл байхгүй бол ЗҮГЭЭР Л ОРХИЧИХ.
2. "Амжилтанд хүрэх үү алдаа гаргах уу гэдгийг оюун бодол л шийддэг."‘– Хэнри Форд
‘It’s your thinking that decides whether you’re going to succeed or fail.’ – Henry Ford
 Зарим юмыг яагаад хийж чадаагүй талаар шалтаг шалтгаан бодож олсондоо ихэнх хүмүүс баяртай байдаг байх. Гэвч хүмүүсийг амжилтгүй байх, алдах шалтаг нь тэдний оюун бодолд байдаг байна. Амжилттай хүмүүсийн нийтлэг нэгэн зан төлөв бол тэд үргэлж өөдрөг, эерэг байж, хэзээ ч бууж өгдөггүйд оршино. Тэд өөрсдийгөө амжилт гаргаж, сорилуудыг даван туулж байгаагаар байнга төсөөлдөг. Хэрвээ та өөрийн хүсч мөрөөдсөн амьдралаар амьдрахыг хүсч байвал хамгийн эхэнд бодож төсөөлөх хэрэгтэй. 
3. " Амжилтанд хүрэхээр шийдсэн таны шийдвэр бүхнээс чухал гэдгийг сана." - Абраам Линкольн
‘Remember that your own resolution to succeed is more important than any other.’ – Abraham Lincoln
Амжилтанд хүрэх үү үгүй юу гэдгийг  таны шийдвэр, таны тодорхойлолт л шийддэг. Та хэдэн арван удаа, хэдэн зуун удаа бүтэлгүйтэж ялагдсан ч бай, бууж өгөөгүй л бол амжилтанд хүрэх нь гарцаагүй юм.  Хэрвээ ч өөрөө л шийдсэн бол амжилтанд хүрч, сайхан амьдарч, хүссэн бүхнээ авч чадна.
4. "Та юуг ч хийж чадна, гэхдээ бүгдийг хийж чадахгүй." - Дэвид Аллен
‘You can do anything, but not everything.’ – David Allen
Та хүссэн бүхнээ хийж чадна, гэхдээ нэгэн зэрэг бүгдийг хийж чадахгүй. Яг одоо амьдралдаа  дагахыг хүсч буй цөөн үндсэн зорилтуудаа л авах хэрэгтэй. Эсвэл бүр гол ганцыг сонговол бүр сайн. Энэ нь таныг илүү бүтээмжтэй байлгаад зогсохгүй илүү зоримог /мотивацилагдсан/, тэмүүлэлтэйгээр үйлдэлд хандахад тусална. Аль болох цөөн зүйл дээр төвлөрөх нь таны дотоод ухамсрыг хуваарилалгүйгээр зорилгодоо бүх анхаарлаа төвлөрүүлэхэд тустай.
5. " Хэрвээ та үзээд алдахгүй бол 100% алдаж буудлаа гэсэн үг" -Уэйн Грэтзки. 
‘You miss 100 percent of the shots you never take.’ – Wayne Gretzky
Харамсч явдаг зүйл танд олон байдаг уу? Тэр үед хийхээр зориглох минь яалаа гэсэн бодол хичнээн удаа орж ирж байсан бэ? Хэрвээ та ихэнх хүмүүсийн л адил бол ийм тохиолдол үе үе гардаг л байх ёстой. Тэгвэл одоо энэ мэдрэмжээ  үйл хэрэгтээ ашигла. Боломжгүй мэт санагдаж байсан ч өөрийнхөө хүссэн зүйлийг хий. Йогийн хичээлд сууж,  оролдож үзэхийг дандаа хүсдэг байсан уран зургаа зурж, онлайн бизнес хийсэн ч болно шүү дээ.
6. " Бид өөрсдийн давтан хийж байдаг үйлийн үрүүд юм, тиймээс амжилттай байдал гэдэг бол үйлдэл биш харин зуршил байх ёстой." -Аристотель
‘We are what we repeatedly do; excellence, then, is not an act but a habit.’ – Aristotle
Эр зориг, хувийн сахилга бат, болон ажлын ард гарах чадвар бол эхээс цуг төрдөг зүйл биш юм. Та өөрийн бүтээлч чанар, тасралтгүй ажиллаж тавьсан зорилгодоо хүрдэг зуршлаа хөгжүүлж болох юм.Өөрийн хүсч мөрөөдсөн амьдралаараа амьдарч байгаа хүмүүс ийм чадвартай байдаг. Учир нь тэд энэ тал дээр байнга ажилладаг. Гэхдээ тэд одоо таны байгаа нөхцөл байдалд ч гэсэн байж үзсэн. Гагцхүү тэд сул дорой, назгай байдлаа даван туулж, байнга урагшлах замыг барьж эхэлсэн юм. Та ч гэсэн үүнийг хийж чадна. Та ямар нэгэн шалтаг тоочдог байж болно л доо, гэхдээ ямар нэгэн оролдлогыг заавал хийдэг байх шаардлагатай.
7.  "Мөнгөний төлөө биш юм шиг ажилла, хэзээ ч чамайг гомдоохгүй юм шиг хайрла, хэн ч чамайг хараагүй юм шиг бүжиглэ." - Нэр нь үл мэдэгдэх
‘Work like you don’t need money, love like you’ve never been hurt, and dance like no one’s watching.’ – Unknown Author
Ихэнх хүмүүс хайрласныхаа төлөө хайрлуулахыг хүсдэг. Мөн ихэнх хүмүүс айдсаасаа болоод бүжиглэдэггүй. Миний хэлэх гээд байгаа зүйл гэвэл сайхан л санагдаж байвал зүгээр л хайрла, ийм хөдөлгөөн хийснээрээ та тэнэг харагдах байлаа өөрөө хүсч байгаагаараа л бүжиглэ. Ажил тань танд үнэхээр л таалагддаг бол өөр юуны ч тухай бодолгүй ажилдаа өөрийгөө зориулан ажилла. Амьдрал гэдэг бол адал явдал, зугаа цэнгэл, сэтгэл хөдлөл, утга учраар дүүрэн зүйл. Тиймээс та амьдралаас чамд оногдсон бүхнийг эдлэх л хэрэгтэй.
8.  "Логик чамайг А цэгээс Б рүү хүргэнэ. Харин төсөөлөл чамайг хаана ч аваачиж чадна." -Алберт Эйнштен
‘Logic will get you from A to B. Imagination will take you everywhere.’ – Albert Einstein
Мөрөөдлийн амьдралаа бий болгохын тулд өөрийн төсөөллөө ашигла. Та таталцлын хуулийн талаар лав сонссон байх. Харамсалтай нь зарим хүмүүс үйлдлийн хуулийг мартсан байдаг. Өөрийн дотоод ухамсартаа хүсч байгаа зүйлийнхээ үрийг суулгахад төсөөлөл тусална. Харин үүний дараа үйлдлээрээ илэрхийлж эхэл. Хэрвээ та үнэхээр хүсч байгаа л бол хүссэн бүхнээ авч чадна /хийж чадна/.
9. "Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг." - Лао Цу
’The journey of a thousand miles must begin with a single step.’ – Lao Tzu
Энэ амьдралдаа та юунд ч хүрэхийг хүсч байж болно.  Таны аялал урт удаан байж ч болно. Гэхдээ аялал бүхэн эхний ганц алхмаас эхэлдэг гэдгийг санаарай. Эхлэхийг хүссэн зүйлээ яг одоо л эхэл. Эс бөгөөс дахиад л маргааш гэж хойш тавих болно. Магадгүй тэр маргааш хэзээ ч ирэхгүй байвал яана. Тиймээс та яг одоо эхлээрэй.  

Эерэг хандлагатай хэн бүхэнд зориулан www.piclthebrain.com-оос орчуулан хүргэв. 

Thursday, March 24, 2011

Өөдрөг явах 25 санамж

Өөдрөг явахыг хүссэн хүн бүхэнд зориулсан өдөр тутмын 25 санамж
  1. Сэтгэлийн их тэнхээтэй бай
  2. Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд.
  3. Зорилготой байж түүндээ хүр. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө.
  4. Нөхрөө зөв ол. Чамайг өөд татах нөхөр ол.
  5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд орой нь төлөвлө. Олон жилийн дараа ямар зорилго биелүүлсэн байхыгаа ч төлөвлө.
  6. Үгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй, урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
  7. Өөрийгөө битгий чамла. Хувийн­хаа шилдэг чанаруудыг улам бүр зүлгэн өнгө оруул.
  8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдлаа шударгаар хүлээн, өөрийгөө зэмлэж сур.
  9. Өдрийн аль цагт хамгийн их бү­тээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр л цагийг дэмий бүү үр.
  10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа­гаарай.
  11. Битгий цухалдаж бачимд. Яагаад гэдгийнх нь учрыг ол.
  12. Үнэхээр юм хийж бүтээе гэвэл биеээ эрүүл авч яв.
  13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж байв.
  14. Хийх зүйлсээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг нь тооцоолж, үр дүнг нь шалгаж бай.
  15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн харьцаагаа ухамсарла.
  16. Бусдыг ашигтай зүйлд урам­шуулан ятга, зоригжуул, тусал.
  17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.
  18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав, хэрэг­гүйг нь хая.
    Бусдын ш
    үүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь ямагт амжилт олохын үндэс байдаг.
  19. Учрах бэрхшээл саадыг урьдчи­лан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй болно.
  20. Мэдрэхүй, зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.
  21. Даруу байж сур. Бардам зан, хулч­гар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй.
  22. Хийж байгаа зүйлээ хүнд, хэцүү гэж хааяа ч болов бусдадаа ойлгуулж бай.
  23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад юу нь муу байх вэ?
  24.   Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.
  25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж гагцхүү зорилгоо хэрэгжүүлэхийг хичээж сур.  

Wednesday, March 2, 2011

Машины зураг (Photo ideas)

Хайртай машиныхаа зургийг иймэрхүү байдлаар авбал гоё ч юм шиг.
www.hongtiat.com-оос зургийг оруулав.  Томоор үзмээр байвал зурган дээр Click