Monday, February 28, 2011

Tuesday, February 22, 2011

Оюун бодлын энерги

     Оюун бодол гэдэг бол орчлон ертөнцтэй энерги солилцож байдаг хэрэгсэл билээ. Таны  оюун бодолд ч энерги байдаг гэвэл та итгэх үү? Эсвэл таны харилцаанд орж байгаа газар орон, эд юмс нь хүний энергийн мэдээллийг хадгалж үлдсэн байдаг гэвэл та үнэмших үү? Магадгүй та хуучин байшин ч юм уу орон сууц худалдан аваад, эсвэл ямар нэгэн эртний эдлэл авах юм бол ийм энерги байдаг гэсэн хариултыг мэдэх болно.
     Эрдэмтэд оюун бодлын энергийн тухай үнэнийг хүлээн зөвшөөрч, тэрхүү гайхалтай энерги гэгчийг судалж эхлээд байна. Үнэндээ бол орчин үеийн физик, биологи, сэтгэл зүй болон бусад олон салбар шинжлэх ухааны тэргүүлэгч эрдэмтэд хэдийнээ оюун бодлын энергийн онцлогийг хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Эерэг оюун бодлын энергийг бясалгал хэлбэрээр нэгэн доор цогцлооход энэ нь гэмт хэргийг бууруулж байсныг ч эрдэмтэд баталжээ.

     1993 онд АНУ-ын Вашингтон хотод дэлхийн алдартай эрдэмтэд нэгэн судалгааг явуулжээ. Энэ нь хотын гэмт хэргийн түвшинг бууруулах судалгаа байлаа. Судалгааны үр дүн үнэхээр гайхал төрүүлсэн юм. Хэдэн 7 хоногийн туршид нэлээн хэдэн хүн сайн дураараа бясалгал хийж, үүний үр дүнд гэмт хэргийн түвшин 25% бууруулж чадсан байна! Гэхдээ энэ тохиолдлын хэрэг байсангүй. Үүнд шинжлэх ухааны талаас нь үнэлэлт өгсөн ба судалгааны үр дүн байсан гэдэг нь батлагдсан  юм.
     Амьдрал бол тэр чигээрээ энерги. Оюн бодолд ч энерги байгаа. Сөрөг бодлууд сөрөг энергийг үүсгэнэ. Харин эерэг бодол эерэг энергийг бий болгодог. Оюун бодлын энерги нь бие махбодод хадгалагдахын зэрэгцээ гаднах ертөнцөд дамжуулагддаг бөгөөд хэзээ ч устаж үгүй болдоггүй. Үүнээс салаалуулаад бодоод үзэцгээе л дээ. Таны өмсч байгаа хувцас хаанаас ирсэн бэ? Хэн тэрийг хийсэн бэ? Таны тансаг ресторанд ороод ганц аяга кофе авдаг тэр мөнгийг олохын тулд бүтэн 7 хоног хөдөлмөрлөх болдог тийм нөхцөлд амьдарч байгаа тэр хүмүүс хийсэн үү? Таны унаж байгаа машиныг хэн угсарсан бэ? Бас л ажилдаа ядарсан хүмүүс босгосон уу? Эсвэл архи уудаг хүмүүс юм болов уу? Таны амьдарч байгаа байшинг хэн барьсан бэ? Таны өнөөдрийн хийсэн хоолыг хэн хийсэн бэ? Санаанд чинь ямар нэгэн юм бууж байна уу? 
    Бидний харилцаанд орж байдаг бүх зүйлс бусад хүмүүсийн оюун бодлын энергийг шингээсэн байдаг. Бидний амьсгалдаг агаар хүртэл эдгээр энергийг тээж байдаг байна. Тэгэхээр та ер нь амьдралдаа ямархуу бодол санаа тээж явдаг хүн бэ? Таны оюун бодлын энерги танд хэрхэн нөлөөлдөг бол?
     Оюун бодол бүхэн нь орчлон ертөнцтэй энергиэр холбогдож байдаг байх нь. Сөрөг бодлууд нь өөртэйгээ хавсрах сөрөг энергийг хайдаг ба аажмаар сөрөг энергийн матрикс үүсгэж, бодол санааны долгион болон хэлбэрждэг. Хүчтэй сөрөг оюун бодлын долгионууд нь бидний амьдралд ядуурал, гэмт хэрэг, өвчин тахал, байгалийн гамшиг зэрэг хэлбэрээр өөрсдийгээ биежүүлсэн байдаг. Сөрөг энерги нь амьдралын орчлоос гадна нэгэн вакуум орчинг үүсгэсэн байдаг. Оюун бодлын сөрөг долгионууд нь янз бүрийн хэмжээтэй бөгөөд мөн янз янзын таагүй нэршлээрээ бидний дунд орж ирсэн байдаг. Энэ бол азгүйтэл, гамшиг, чөтгөр шулам, хараал зүхэл гэх зэрэг юм. Гэхдээ энэ бүхний эхлэл нь юу гээч. Энэ бол бид өөрсдөө юм.
     Оюун бодлын эерэг энерги нь мөн эерэг энергиэ хайж байдаг. Хэрвээ та эерэг оюун бодлын энергийн эхлэл мөн бол эерэг, ач тустай энергиүд тань руу мөн хайж очно гэсэн үг.Өөрийнхөө бодлын хүчийг мэдэж байна гэдэг нь бусдын сөрөг бодлын нөлөөлөлд хэрхэн хандахыг ойгоход хамгийн чухал алхам юм. Эерэг оюун бодлын энергийн үнэ цэнийг мэдсэнээр сөрөг энергид ч мөн мэдрэмжтэй болгодог. Үүнийгээ бид үг яриа ярих, бусадтай харилцахдаа болон бусад хүмүүсээс анзаарч эхэлдэг.
     Мэдэж байх гэдэг бол гол зүйл юм. Бид амьдралдаа байдаг сөрөг бодлын энергийг мэдсэнээр үүнийгээ багасгах юм уу, аль эсвэл эерэг, ач тустай энергиэр сольж, энергиэ эмчлэх арга хэмжээг авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл бид сөрөг энерги үүсгэж байгаагаа мэдээд л түүнийгээ оюун санаагаараа хөөн зайлуулчихаж байгаатай яг адил. Толгойд тань сөрөг бодол орж ирэх төвийд анзаараад энэ бодлоо хөөн зайлуулна гэсэн үг. Сөрөг оюун бодол, сөрөг энергиэ зайлуулснаар та амьдралд үүсч болох байсан цаашдын сөрөг зүйлсийг хүлээж авахгүй байх хүчтэй болж байна гэж ойлгож болно.
     Сөрөг оюун бодолтойгоо тэмцэж, амьдралдаа эерэг зүйлсийг хэрхэн татах өөр олон арга мэдээж байгаа. Үүний нэг нь бясалгал. Гэхдээ юуны өмнө эдгээр сайн муу энергийг оршин байдаг, бидний амьдралд нөлөөлж байдаг гэдгийг л ойлгох хэрэгтэй.
                                        www.unbelievable.net-ээс орчуулан хүргэв.

Thursday, February 17, 2011

Ус ба сайхан арьс


Ус нь хүний эрүүл мэнд, галбир, гоо сайханд хичнээн чухал зүйл болох талаар та сонсч л байсан байх. ус их уух нь эрүүл байхад нэн тустай. Учир нь хүний биеийн тогтолцоо нь уснаас ихээхэн хамаарч байдаг. Õýрвээ ус өндөр үнэтэй байсан бол та магадгүй кофе, хийжүүлсэн ундаа, архи дарс, жүүс, цай, сүү зэрэг олон төрлийн ундаанаас илүүтэйгээр аль болох их ус уухыг хичээх байсан байж магадгүй.
Ус нь жин хасах хамгийн шилдэг аргуудын нэг юм. Яагаад гэвэл ус нь хийжүүлсэн ус, спиртний төрлийн зүйл, ундаа зэргээс бага калори агуулдаг. Мөн ус нь хоолны дуршлыг дарж өгдөг. Бид ихэвчлэн өлссөн мэт болох үедээ яг үнэндээ ам цангасан байгаагаа ойлгодоггүй гэхэд болно. Биед хуримтлагдсан хорт бодис, илүүдлийг гадагшлуулснаар ус нь арьсыг илүү цэвэр, зөөлөн, залуу харагдуулж өгдөг.
     Ус уух нь арьсыг дотроос нь гадагш чийгшүүлж, арьсыг цэвэрлэдэг. Ус уудаггүй байснаа ус ууж эхэлсэн хүмүүс арьс нь хичнээн өнгөлөг болсон талаар үргэлж шагшиж байдаг. Мэдээж ганцхан шөнийн дотор ийм болохгүй. Ямар ч байсан 7 хоногийн турш хангалттай хэмжээний ус уухад таны арьсанд үр дүн нь мэдрэгдэж эхлэх болно. Таны арьс зөөлөн гоёмсог болох болно.
     Ус нь эд эсийг бүрэлдүүлэгч хамгийн гол хэсэг юм. Ус уухаас илүүтэйгээр өөр юу ч таны арьсыг тийм сайхан харагдуулж чадахгүй. Иймд танд доорх зөвлөмжийг хүргэж байна.
    - Хаана ч яâсан байнга уñ авч явах. Усны гоёмсог сав юм уу, эсвэл усыг хүйтнээр нь байлгадаг сав та заавал олж аваарай.
    - Удаан хугацаагаар суудаг газартаа, жишээ нь ажлын ширээн дээрээ усны шилэн сав тавьчих. Тэгээд ажлаа хийнгээ уугаад л...
    - Усандаа лемон ч юм уу хийж болно. Энэ нь таны ус уух хүслийг нэмэгдүүлнэ.
    - Усаа аль болох хуванцар, цаасан аяганаас бус шилэн аяганаас уухыг хичээгээрэй. Учир нь шилэн аяга нь хүйтэн усны өөрийнх нь амт, шинж чанарыг илүү ихээр барь үлдээдэг.
     Хэн бүхэнд хамгийн ойр, бараг үнэгүй шахам олдож байгаа энэ гайхамшигт усыг үл тоомсорлон юу юугүй янз бүрийн гоо сайхны бүтээгдэхүүнд хамаг мөнгөө цацах хэрэггүй байгаа биз? Хангалттай хэмжээгээр ус уух нь арьсны хуурайшилт, хөгшрөлтөөс сэргийлэхийн зэрэгцээ биеийг цэвэрлэж, биеийн нөхөн сэргээгдэх үйл явцыг сайжруулж өгдөг. Хүний биеийн 90%-ийг ус эзэлдэг ба энэ нь хоол шингээлт, арьс, цусны эргэлт, биеийн дулааны зохицуулалт болон бусад олон зүйлд ашиглагдаж байдаг. Манай орны хувьд хуурай уур амьсгалтай тул өдөрт 3л орчим ус уух ёстой гэсэн шүү. Ус ууж сайхан харагдацгаая!

Хэрвээ таалагдсан бол сэтгэгдэл бичихээ мартваа!

Wednesday, February 16, 2011

Ингэж авахуулбал яасан юм бэ? (Photo ideas)

Олуулаа, гэр бүлээрээ, найз нөхдөөрөө цугласан хамгийн аз жаргалтай, хамгийн сайхан, хөгжилтэй мөчүүдээ үргэлж тэр сайхан чигээр нь дурсаж явах нэг арга бол яах аргагүй гэрл зураг билээ. Тэгвэл бүгдээрээ зургаа байдаг л нэгэн хэвийн байдаар биш уран сэтгэмжтэй, хэний ч санаанд оромгүй байдлаар авахуулбал дараа нь харахад ч гэсэн... ГОЁ!
http://www.hongkiat.com-îîñ çóðãèéã.









Оролдоод үзээрэй. Хэрвээ таалагдах юм бол сэтгэгдлээ үлдээхээ мартав аа!

Та ч гэсэн оролдоод үзээрэй :P (Photo)

Хөгжилтэй зургууд. Та ч гэсэн ингэж авахуулж болно шүү дээ. 








Sunday, February 13, 2011

Сэвх арилгах зөвлөгөө

  Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үссдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар толбууд юм. Сэвх нь бүдэг шаргал толбоноос эхлээд гүн бор, хар хүртлэ өнгө нь өөр өөр байж болно. Арьсны гадна талын давхарга нь нарны хэт тусгалаас, мөн меланицитуудын (эсүүдийг бий болгодог нөсөө) меланин үүсгэх хурдны идэвхжлээс болж зузаардаг байна. Өвөл нарны хэт ягаан туяа тийм ч их биш байх тул сэвх бүдгэрдэг. Сэвх нь зөвхөн нүүр төдийгүй нарны гэрэл шууд байнга тусч байдаг гар, биеийн бусад хэсгээр ч тодорч болно. Сэвх нь гэрлийн насжилтын нэгэн илрэл юм. Гэрлийн насжилт гэдэг нь нарны хэт туяа арьсны өөрийнх нь байгалийн насжилтыг хурдасгахыг хэлж байгаа юм.
    Ephelides: Энэ нь зуны цагт тодорч ирдэг, цайвар бор өнгийн хавтгай толбо хэлбэрийн сэвх. Энэ төрлийн сэвхийг нарнаас хамгаалах сайн чанарын бүтээгдэхүүн хэрэглэснээр, мөн нарны хэт тусгалыг бууруулснаар аргалах боломжтой. 
Сэвх арилгах: Сэвх арилгах янз бүрийн аргууд байдаг. Гидрохинон (hydroquinone) агуулсан сэвх бүдгэрүүлэх тоснуудыг олон сарын турш тогтмол хэрэглэж чадах юм бол сэвх толбыг арай цайруулна. Гэвч ихэнх химийн аргаар цайруулах тос нь арьсыг түлж, бижрүүтүүлдэг. Третиноин (Tretinoin) нь мөн сэвхийг бүдгэрүүлэх үйлчилгээтэй.
    Лазераар сэвхийг арилгах нь сүүлийн үеийн үр дүнтэй аргуудын нэг болоод байна. Үүний зэрэгцээ лазерийн энерги нь нөсөөний (пигментийн) хэмжээнээс хамаарч сэвхнүүдэд хүрч очих учраас эргэн тойрны эрүүл арьснуудад ямар ч нөлөөгүй. Гэвч лазерийн эмчилгээ нь сэвх дахин тодрохоос сэргийлж чадахгүй. 
    Крё мэс (Cryosurgery) засал нь шингэн азотын тусламжтайгаар сэвхийг авдаг. 
Лазераар эмчлэх, лазераар хусах зэрэг нь хэдийгээр үр дүнтэй арга боловч арьсандаа тавих анхаарлаа багахан нэмэгдүүлснээр та сэвхнээс сэргийлж чадна. Юун түрүүнд ид нар шардаг үед нарны гэрэлд гарахгүй байх. Эсвэл та наранд гарахдаа заавал нарнаас хамгаалах тос түрхсэн байхшаардлагатай. UVA (Нарны хэт ягаан туяа А буюу долгионы урт нь 400-315 нанометр), UVB (Нарны хэт ягаан туяа В буюу долгионы урт нь 315-280 нанометр)-ийн аль алинаас нь хамгаалах хэрэгтэй. Мөн хэт ягаан туяагаар бие борлуулдаг аппаратанд суух хэрэггүй.

Сэвхийг гэрийн нөхцөлд арилгах аргууд:
1. Нимбэг, жүрж, ногоон нимбэгний шүүс нь сэвх арилгахад хамгийн сайн.
Дээрх жимснүүдийн альных нь ч шүүсийг бага зэргийн тарагтай хольж хутгаад самбайнд шингээн маск хэлбэрээр нүүрэндээ тавиад үзээрэй. 15-20 минутын дараа маскаа авч нүүрээ хүйтэн усаар зайлна. Таны сэвхийг бүдгэрүүлэхэд ямар ч байсан туслах болно. 
2. Лууван ашиглаж сэвхээ арилгацгаая.
Лууван нь цайруулах бодис агуулж байдаг. Нэг ширхэг лууван аваад түүнийгээ үрж, ямар нэгэн нимбэгний шүүсээр зууралдуулж хутга. Сайтар холиод нүүрэндээ түрхэнэ. Хэдэн минутын дараа усаар зайлж угаагаад нүүрээ хуурай болгох хэрэгтэй. Энэ арга нь сэвюхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай.

Хар батга арилгах зөвлөгөө

Хар батга гэдэг нь арьсны нүх сүвүүдийг хааж, батга цэвэрлэгдсэний дараа ч гэсэн арьсан дээр үргэлжлэн гарч байдаг жижиг хар цэгүүд юм. Хар батганаас салах оролдлого нь хувт хүнээс ихээхэн тэвчээр шаардана. Гэвч үнэхээр хар батгыг нэгийг ч үлдээлгүй ангижрах боломжтой юу?
Хар батга нь эцвэрлгчид тэсвэртэй, өөрөөр хэлбэл өөр батгыг бодвол арилгахад ихээхэн цаг хугацаа, хөдөлмөр шаардана. Хар батга нь хамарны угаар, зарим тохиодолд хүзүү, дух, чихний араар гарсан байдаг ба арилгах арга хэмжээ авахын өмнө арилгах талаар зааварчилгааг сайтар мэдсэн байх шаардлагатай. 

Хар батгыг хоёр алхамт үйлдлээр арилгана. 
1. Батгыг зөөлрүүлж, нээх.
2. Хар батгыг шахах

Хар батгыг гаргахын тулд 
  1. Уураар утах: Уураар утахыг 7 хоногт 2 удаа хийх ба 10 минутаас ихүй хугацаагаар утна. Энэ нь батганы нүхийг нээж, хар толгойнуудыг гаргахад ихээхэн үр нөлөөтэй. 
  2. 4-ний 1 стакан буцалсан усанд нэг цайны халбага давс, гурван дусал иод хийгээд бүлээстэл хутгана. Үүнийгээ самбай даавуунд шингээж хар батгатай хэсэг дээрээ тавина. Энэ нь батгыг зөөлрүүлж гаргаж ирэх болно. 
  3. Мөн содыг бага зэргийн усаар дэвтээгээд батгатай хэсгийн арьсан дээрээ 2-3 минут үр. Дараа нь бүлээн усаар зайлаарай.
Хар батгыг зөөлрүүлсний дараа хар толгойнуудыг шахаж гаргахад хялбархан байдаг. Хар толгойнуудыг шахах доорх аргууд байна. 
  1. Та батга шахдаг зориулалтын хэрэгслийг авч болно. Эмийн сангуудаар, гадуур зарагддаг шүү дээ. Нарийхан урт, нэг төгсгөлдөө гуурсан хэлбэрийн, нөгөө төгсгөлдөө цариган хэлбэрийн нүхтэй. Нүхийг батган дээрээ тааруулаад зөөлөн шахаж дарна. Ингэж аяархан дарахад батганууд сугарч гарч ирэх болно. Энэ нь хуруугаар шахаснаас зөөлөн байдаг. 
  2. Гүн цэвэрлэгч, ялангуяа шавар маскийг тогтмол хэрэглэж байх.

Батга арилгах зөвлөгөө

Батга гэдэг нь идээтэй ба идээ агуулаагүй, арьсны бохирдож товойсон хэсэг юм. Батга нь бохирын халдвар, цочрол болон хөлч, тослогийн булчирхайны хэт идэвхжлээс болж үүсдэг. Батгыг шахах нь сорви тогтооноо гэж зарим нь үздэг бол зарим нь эсрэгээр үздэг. Өнгөц болон цагаан батгыг шахах нь сорви тогтоохгүй байж болно. Гэхдээ арьсны хөрсөн доор гүн гарсан батгыг хагалж шахах нь аюултай.
  1. Арьсаа зөөлрүүлж бүлээн шүршүүрт орох буюу ваннанд суу. 
  2. Нүүрээ цэвэрлэж, будаг болон бохирдлыг сайтар арилга.
  3. Нян тараах болон батгыг газар авахуулахаас сэргийлж гараа сайтар угаах хэрэгтэй.
  4. Багажийг сайтар ариутгасан байх (Бохир багаж нь халдвар үүсгэж, батгыг улам нэмэгдүүлнэ).
  5. Багажаар батганы толгойг аяархан хагал.
  6. Цэвэрхэн салфетка юм уу ариун цэврийн цээс авч долоовор хуруугаа бүрж ороо.
  7. Идээг гаргахын тулд батганы хажуугаас зөөлөн даралт өгч үах. Цуё юу уу тунгалаг шингэн гарч ирэхэд шахахаа зогсоо.
     Хэрвээ шахах үед цагаан батга гарч ирэхгүй бол энэ үйлдлээ цааш хийх хэрэггүй. Харин оронд нь ариутгасан самбай даавуунд цайны салбагаар 4-ний нэг давс, хагас стакан бүлээн усны холимогийг шингээгээд батгатай хэсэг дээрээ тавьж 5-10 минут байлгана. Өдөрт энэ үйлдлээ хэд хэдэн удаа давтаж хийгээрэй. Давстай ус нь батгыг хатааж өнгөн хэсэг рүү татах болно. Харин арьсан доор цагаан зүйл харагдаж эхлэх үед л шахах оролдлогыг хийгээрэй. 
     Хэрвээ батга хүндэрвэл 30 минут тутамд мөсөөр жин тавьж 2 минут байлгана. Энэ нь хавдар болон улайлтыг багасгаж, үүнийг дагасан өвдөлт, үрэвслийг намдаадаг. Ингээд өдөрт 2-*3 удаа зөөлөн , ямар нэг анхилгагүй савангаар угаах юм уу зориулалтын батганы эсрэг цэвэрлэгчээр цэвэрлээрэй. Арьсаа порлон эсвэл өөр цэвэрлэгч материалаар үрж болох ба хэтэрхий чанга үрж болохгүй. Учир нь энэ нь таны арьсыг нөхөн сэргээж байдаг байгалийн тослогийг байхгүй болгодог.
    Хэрвээ маш яаралтай хатаах хэрэгтэй бол  үрэвссэн хэсэг дээрээ унтахын өмнө шүдний оог нимгэн түрхэснээр үрэвсэл болон улайлтыг багасгаж чадна. Мөн хэрэглэсэн дүрдэг цайг ууттай нь юм уу нимбэгний зөөлөн эдийг даавуунд боогоод батгатай хэсэг дээрээ хэсэг дарж тавих юм бол мөн улайлт, үрэвслийг намдаадаг.

Арьс арчилгааны зөвлөгөө

Арьс нь хүний биед олон талын үүрэг гүйцэтгэж байдаг. Арьс нь мэдрэхүйн үүрэг гүйцэтгэхээс гадна биеийг гэмтлээс хамгаалж, биеийн шингэнийг барьж байдаг ба биеийн дулааныг мөн зохицуулж, илүүдэл хаягдлыг гадагшлуулж, вмтамин Д-г хуримтлуулахаас гадна хүний бие дэх эд эрхтнүүдийн бүтцийг хангаж өгдөг.  Хамгийн энгийнээр хэлэхэд арьс нь амь насны салшгүй нэгэн хэсэг юм. Тиймээс та арьсаа байнга арчлан хамгаалж, эрүүл байлгаснаар таны арьс хөгширлөө ч гэсэн дээрх үүргүүдээ сайн гүйцэтгэсээр байх болно гэсэн үг. Арьсаа хэрхэн арчлах талаар доорх зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Нарны хамгаалалт
 Нарнаас арьсаа хамгаалах нь арьсыг хөгшрөлтөөс хамгаалж буй хэрэг юм. Нарны гэрэл нь үрчлээ, арьсны хуурайшилт болон арьсыг илүү хөгшин харагдуулах арьсны бусад эмгэгүүдийн томоохон шалтгаан болдог. Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны хөгшрөлтийг удаашруулж, арьсны хавдрын эрсдлийг бууруулдаг байна.

2. Фитнес
 Нас ахих тусаи эрүүний доод тал, хүзүү, хацрын доогуур илүүдэл өөх хуримтлагдаж арьсыг илүү хөгшин болгож харагдуулдаг. Мөн хэвлий, гуя, өгзөг, хөлийн булчин зэргээр илүүдэл өөх хуримтлагдсанаар арьс улам л хөгширч харагдана. Тиймээс шим тэжээлийн тэнцвэр, байнгын дасгал хөдөлгөөнийг хослуулснаар арьсаа ч гэсэн сайхан харагдуулж чадах юм. Үүнээс гадна хангалттай ус уух нь маш чухал. Мөн булчингаа чанга байлгаж, цусны эргэлтээ сайжруулах нь арьсыг залуугаар нь байлгахад ихээхэн тустай.

3. Инээмсэглэл
Нүүрний арьс нь таны байнга тээж явдаг сэтгэлийн илэрхийлэлийг суулгаж үлдэх хандлагатай байдаг. Хэрвээ та үргэлж л хөмсгөө зангидажявдаг бол нүдний хооронд зураас үүсч, мөн байнга инээдэг ч нүүрээ үрчийлгэж инээдэг бол уруулын гадна талын хоёр буланд  мөн зураас үүсэх зэргээр сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нүүрэнд хадгалагдаж үлддэг байна. Иймээс нүүр дүүрэн, гэрэл татсан сайхан инээмсэглэл нь арьсаа залуугаар нь авч үлдэхэд тусална.
4. Унтах байрлал

Нүүрээ доошоо харуулж унтах нь үрчлээ үүсэх шалтгаан болно. Олон жилийн турши д байнга энэ байрлалаар унтах юм бол таны нүүрэнд нугалаас үүснэ. Жижгэвтэр дэрийг сээрний хавьцаа доошхон дэрлэж унтах нь таны нурууг амраахаас гадна нүүрэнд үрчлээ үүсгэхгүй. 
5. Мэнгэ авах
Зарим хүмүүс олон мэнгэтэй байдаг. Зарим мэнгэ нас нэмэгдэх тусам тодорч гарч ирэх нь ч бий. Олон мэнгэтэй байх, ялангуяа нүүрний мэнгэ нь илүү оворжуу харагдуулдаг. Орчин цагт мэргэжлийн арьсны эмч, гоо сайхны мэс заслын тусламжтайгаар  мэнгэнээс салах нь тийм ч асуудалтай зүйл биш болжээ. Үнэхээр нүүрэн дээрх олон мэнгэнээсээ салахад арьс илүү залуу, илүү цэвэрхэн харагдах болно.

6. Үрчлээ ба зураас
Арьсны үрчлээс, зураас нь нарны гэрэл, дэлхийн татах хүч, арьсаа байнга үрчийлгэж хумируулах, хүрээлэн буй орчны хүчин зүйлс болон бусад олон хүчин зүйлсээс шалтгаалан аажмаар үүсдэг. Нарны гэрлээс арьсаа хамгаалах нь үрчлээтэх үйл явцыг удаашруулж өгнө.