Tuesday, February 8, 2011

Хайрын үлгэр

Эрт урьд цагт нэгэн сүм байжээ. Тэр сүмд эргэл мөргөлчдийн хөл тасардаггүй байлаа. Сүмийн дээвэр дээр нэгэн аалз торлон амьдаðдаг байсан ба он цагийн урсгалыг даган мөргөлчдийн мөргөл, арц хүжийн үнэр дор 1000 жил болоод багагүй бурхны номд суралцсан байв.
Энэ сүм бурхны анхаарлыг татаснаар нэгэн өдөр бурхан багш залран ирэв гэнэ. Бурхан багш сүмийн байдалтай танилцаад сүмээс гарч явах үедээ өнөөх аалзыг харав. Бурхан:
-      Энд чи бид хоёр тааралддаг нь үнэхээр хувь тавилан. Чи мянган жил бурханы номын дуу сонссон. Би чамайг шалгаж үзье.
гэв. Аалз үүнийг сонсоод ихэд баярлан дуртайяа зөвшөөрөв. Бурхан багш:
-       Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл юу болохыг мэдэх үү? гэж асуув. Аалз хэсэг бодсоноо:
-          Энэ хорâоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” хоёр гэв. Бурхан багш толгой дохисноо яваад өгөв.
Цаг хугацаа урсан урссаар дахин 1000 жил өнгөрөв. Аалзны эрдэм дээшилсээр л байв. Тэгээд бурхан багш дахин ирж асуув.
-       Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл юу болохыг мэдэх үү? гэж асуув. Аалз хэсэг бодсоноо:
-      Энэ хорâоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” хоёр гэв. Бурхан багш толгой дохисноо “ За, чи сайн бодоод байж байгаарай” гэснээ мөн л яван одлоо.
Эгэл хорвоогийн наран саран ээлжилсээр дахин 1000 жил өнгөрч, нэгэн Салхи Шүүдрийн дуслыг аалзны торон äээр авчрав. Аалз түүнийг харан харан, цэвэр сайхан бие, гоо үзэсгэлэнд нь дурлаж орхив. Тэгээд тэр "Ýнэ өдөр бол миний өнгөрсөн 1000  жилийн дотор хамгийн жаргалтай өдөр" гэж бодов. Гэтэл нэгэн өдөр салхи ирээд шүүдрийн дуслыг  íü аваад явчихав. Энэ үед бурхан багш мөн л залран ирээд аалзнаас “ Энэ хорвоод хамгийн ховор нандийн зүйл юу болохыг чи мэдсэн үү” гэж асуув. Аалз мөн л “ Олоогүй” ба “Алдсан” хоёр гэж хариулав. Тэгээд аалз “ Òà íадад яагаад хүний орчлонгийн амьдралыг амсуулдаггүй юм бэ?"  гэж бурхнаас асуув.
       Ингээд аалз хааны түшмэлийн гэрт охин нь болж мэндлэв. Тэрээр царайлаг зүс сайтай сайхан охин болсон байв. Хааны шинэ сайд Шүүдрийн дусал нэгэн их дайллага хийсэн тэр өдөр аалз Шүүдрийн дуслыг хараад өөрийн эрхгүй дурлав. Гэвч тэнд олон хүн байсан тул юу ч ярьж чадсангүй. Үүнээс хэдэн өдрийн дараа аалз ээжийгээ даган сүмд очиж мөргөл үйлдэж явахдаа Шүүдрийн дусалтай тааралдлаа. Тэгээд аалз хайрын харцаар шүүдрийн дуслыг ширтэн юм ярьж суунгаа “ Та бид хоёр урьд төрөлдөө нэгэн мөч цуг байснаа санаж байна уу” гэж асуув. Үүнийг сонссон шүүдрийн дусал түүнийг шоолон инээсээр салан одов.
       Хэд хоногийн дараа хаан өөрийн охин салхийг шүүдрийн дусалтай, аалзыг өөрийн хүү өвстэй тус тус хуримлуулахаар болов. Аалз авхай үүнийг сонсоод ихэд сэтгэлээр унан, хоол унднаас гаран байх үед Өвс ирж тайтгаруулан “ Би чамайг харсан тэр мөчөөс дурласан. Хаан эцгээс гуйж байж чамтай хуримлахаар болсон. Хэрвээ чи дургүй байгаа бол би үхээд өгье гэж сэлэм гарган амиа егүүтгэхийг завдах яг тэр мөчид бурхан тэнгэрээс бууж ирэв. Тэгээд:
“ Аалз аа, чи тэр шүүдрийн дуслыг хэн энэ хорвоод аьчирсныг мэдэх үү? Салхи авчирсан. Эцэстээ салхи мөн авч явсан. Шүүдрийн дусал бол салхийнх. Чиний хувьд бол тэр амьдралын нэгээхэн л хэсэг. Харин хааны хөвгүүн бол тэр 3000 жилд чамайг харж, чамд дурлаж хайрласан тэр өвс юм шүү дээ. Одоо энэ хордоов юу хамгийн нандин зүйл болохыг хэл дээ” гэв. Бүхнийг ойлгосон аалз: Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” биш, харин чиний гарт байгаа, хажууд чинь байгаа, одоо жинхэнэ байгаа тэр л жаргал юм байна” гэв. Энэ үед бурхан хэдийнээ яван одсон байлаа.

3 comments: