Арьс нь хүний биед олон талын үүрэг гүйцэтгэж байдаг. Арьс нь мэдрэхүйн үүрэг гүйцэтгэхээс гадна биеийг гэмтлээс хамгаалж, биеийн шингэнийг барьж байдаг ба биеийн дулааныг мөн зохицуулж, илүүдэл хаягдлыг гадагшлуулж, вмтамин Д-г хуримтлуулахаас гадна хүний бие дэх эд эрхтнүүдийн бүтцийг хангаж өгдөг. Хамгийн энгийнээр хэлэхэд арьс нь амь насны салшгүй нэгэн хэсэг юм. Тиймээс та арьсаа байнга арчлан хамгаалж, эрүүл байлгаснаар таны арьс хөгширлөө ч гэсэн дээрх үүргүүдээ сайн гүйцэтгэсээр байх болно гэсэн үг. Арьсаа хэрхэн арчлах талаар доорх зөвлөгөөнүүдийг хүргэж байна.
1. Нарны хамгаалалт
Нарнаас арьсаа хамгаалах нь арьсыг хөгшрөлтөөс хамгаалж буй хэрэг юм. Нарны гэрэл нь үрчлээ, арьсны хуурайшилт болон арьсыг илүү хөгшин харагдуулах арьсны бусад эмгэгүүдийн томоохон шалтгаан болдог. Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн хэрэглэх нь арьсны хөгшрөлтийг удаашруулж, арьсны хавдрын эрсдлийг бууруулдаг байна.
2. Фитнес
Нас ахих тусаи эрүүний доод тал, хүзүү, хацрын доогуур илүүдэл өөх хуримтлагдаж арьсыг илүү хөгшин болгож харагдуулдаг. Мөн хэвлий, гуя, өгзөг, хөлийн булчин зэргээр илүүдэл өөх хуримтлагдсанаар арьс улам л хөгширч харагдана. Тиймээс шим тэжээлийн тэнцвэр, байнгын дасгал хөдөлгөөнийг хослуулснаар арьсаа ч гэсэн сайхан харагдуулж чадах юм. Үүнээс гадна хангалттай ус уух нь маш чухал. Мөн булчингаа чанга байлгаж, цусны эргэлтээ сайжруулах нь арьсыг залуугаар нь байлгахад ихээхэн тустай.
3. Инээмсэглэл
Нүүрний арьс нь таны байнга тээж явдаг сэтгэлийн илэрхийлэлийг суулгаж үлдэх хандлагатай байдаг. Хэрвээ та үргэлж л хөмсгөө зангидажявдаг бол нүдний хооронд зураас үүсч, мөн байнга инээдэг ч нүүрээ үрчийлгэж инээдэг бол уруулын гадна талын хоёр буланд мөн зураас үүсэх зэргээр сэтгэл хөдлөлийн илэрхийлэл нүүрэнд хадгалагдаж үлддэг байна. Иймээс нүүр дүүрэн, гэрэл татсан сайхан инээмсэглэл нь арьсаа залуугаар нь авч үлдэхэд тусална.
4. Унтах байрлал
Нүүрээ доошоо харуулж унтах нь үрчлээ үүсэх шалтгаан болно. Олон жилийн турши д байнга энэ байрлалаар унтах юм бол таны нүүрэнд нугалаас үүснэ. Жижгэвтэр дэрийг сээрний хавьцаа доошхон дэрлэж унтах нь таны нурууг амраахаас гадна нүүрэнд үрчлээ үүсгэхгүй.
5. Мэнгэ авах
Зарим хүмүүс олон мэнгэтэй байдаг. Зарим мэнгэ нас нэмэгдэх тусам тодорч гарч ирэх нь ч бий. Олон мэнгэтэй байх, ялангуяа нүүрний мэнгэ нь илүү оворжуу харагдуулдаг. Орчин цагт мэргэжлийн арьсны эмч, гоо сайхны мэс заслын тусламжтайгаар мэнгэнээс салах нь тийм ч асуудалтай зүйл биш болжээ. Үнэхээр нүүрэн дээрх олон мэнгэнээсээ салахад арьс илүү залуу, илүү цэвэрхэн харагдах болно.
6. Үрчлээ ба зураасАрьсны үрчлээс, зураас нь нарны гэрэл, дэлхийн татах хүч, арьсаа байнга үрчийлгэж хумируулах, хүрээлэн буй орчны хүчин зүйлс болон бусад олон хүчин зүйлсээс шалтгаалан аажмаар үүсдэг. Нарны гэрлээс арьсаа хамгаалах нь үрчлээтэх үйл явцыг удаашруулж өгнө.
No comments:
Post a Comment