Sunday, February 6, 2011

Сэвхнээсээ Салцгаая!

Сэвхнээсээ хэрхэн салах вэ?
Сэвх бол хүмүүст нийтлэг тохиолддог асуудал билээ. Энэ нь таны эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй ч сэвхнээсээ салж, гоёмсог өөгүй арьсаа буцаан авчрахыг хэн бүхэн хүсдэг. Цайруулах, сэвх арилгах олон арга байдаг. Зарим нь гэрийн нөхцөлд ч хийж болх энгийн аргууд байдаг бол зарим нь арьсны эмч, мэргэжлийн гоо сайханч дээр очиж хийлгэх мэргэжлийн эмчилгээ, гоо засал байна. Гэхдээ сүүлийнх нь мэдээж үр дүн нь хурдан л даа.
Ингээд сэвхнээсээ хэрхэн ангижрах вэ? Энд та бүхэндээ ихэнх хүмүүсийн батлан хэлдэг, танд туслах хамгийн түгээмэл аргуудаас танилцуулъя.
1. Нимбэгний шүүс: Нимбэгний шүүс нь арьсыг өнгөлөг болгодог гэдэг нь хэдийн батлагдсан. Та нүүрнийхээ сэвхтэй хэсэгт гарынхаа өндгөөр шүүсийг жигдхэн шавшин түрхэх хэрэгтэй. Өдөрт хэд хэдэн удаа үүнийгээ давтан хийгээрэй. Ганц хоёр долоо хоногийн дараагаас гэхэд л үр дүн нь мэдрэгдэж эхлэх болно.
2. Жимсний маск: Жимсний болон ургамал, ногооны маскийг тогтмол зөв сонгон хэрэглэх нь мөн тус болно.
3. Нарны гэрлээс хамгаалах: Сэвхний нэг гол шалтгаан нь нарны гэрэл болж өгдөг. Тиймээс та нарнаас хамгаалах тосыг байнга хэрэглэж байгаарай.

No comments:

Post a Comment