Tuesday, February 8, 2011

Хайрын үлгэр

Эрт урьд цагт нэгэн сүм байжээ. Тэр сүмд эргэл мөргөлчдийн хөл тасардаггүй байлаа. Сүмийн дээвэр дээр нэгэн аалз торлон амьдаðдаг байсан ба он цагийн урсгалыг даган мөргөлчдийн мөргөл, арц хүжийн үнэр дор 1000 жил болоод багагүй бурхны номд суралцсан байв.
Энэ сүм бурхны анхаарлыг татаснаар нэгэн өдөр бурхан багш залран ирэв гэнэ. Бурхан багш сүмийн байдалтай танилцаад сүмээс гарч явах үедээ өнөөх аалзыг харав. Бурхан:
-      Энд чи бид хоёр тааралддаг нь үнэхээр хувь тавилан. Чи мянган жил бурханы номын дуу сонссон. Би чамайг шалгаж үзье.
гэв. Аалз үүнийг сонсоод ихэд баярлан дуртайяа зөвшөөрөв. Бурхан багш:
-       Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл юу болохыг мэдэх үү? гэж асуув. Аалз хэсэг бодсоноо:
-          Энэ хорâоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” хоёр гэв. Бурхан багш толгой дохисноо яваад өгөв.
Цаг хугацаа урсан урссаар дахин 1000 жил өнгөрөв. Аалзны эрдэм дээшилсээр л байв. Тэгээд бурхан багш дахин ирж асуув.
-       Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл юу болохыг мэдэх үү? гэж асуув. Аалз хэсэг бодсоноо:
-      Энэ хорâоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” хоёр гэв. Бурхан багш толгой дохисноо “ За, чи сайн бодоод байж байгаарай” гэснээ мөн л яван одлоо.
Эгэл хорвоогийн наран саран ээлжилсээр дахин 1000 жил өнгөрч, нэгэн Салхи Шүүдрийн дуслыг аалзны торон äээр авчрав. Аалз түүнийг харан харан, цэвэр сайхан бие, гоо үзэсгэлэнд нь дурлаж орхив. Тэгээд тэр "Ýнэ өдөр бол миний өнгөрсөн 1000  жилийн дотор хамгийн жаргалтай өдөр" гэж бодов. Гэтэл нэгэн өдөр салхи ирээд шүүдрийн дуслыг  íü аваад явчихав. Энэ үед бурхан багш мөн л залран ирээд аалзнаас “ Энэ хорвоод хамгийн ховор нандийн зүйл юу болохыг чи мэдсэн үү” гэж асуув. Аалз мөн л “ Олоогүй” ба “Алдсан” хоёр гэж хариулав. Тэгээд аалз “ Òà íадад яагаад хүний орчлонгийн амьдралыг амсуулдаггүй юм бэ?"  гэж бурхнаас асуув.
       Ингээд аалз хааны түшмэлийн гэрт охин нь болж мэндлэв. Тэрээр царайлаг зүс сайтай сайхан охин болсон байв. Хааны шинэ сайд Шүүдрийн дусал нэгэн их дайллага хийсэн тэр өдөр аалз Шүүдрийн дуслыг хараад өөрийн эрхгүй дурлав. Гэвч тэнд олон хүн байсан тул юу ч ярьж чадсангүй. Үүнээс хэдэн өдрийн дараа аалз ээжийгээ даган сүмд очиж мөргөл үйлдэж явахдаа Шүүдрийн дусалтай тааралдлаа. Тэгээд аалз хайрын харцаар шүүдрийн дуслыг ширтэн юм ярьж суунгаа “ Та бид хоёр урьд төрөлдөө нэгэн мөч цуг байснаа санаж байна уу” гэж асуув. Үүнийг сонссон шүүдрийн дусал түүнийг шоолон инээсээр салан одов.
       Хэд хоногийн дараа хаан өөрийн охин салхийг шүүдрийн дусалтай, аалзыг өөрийн хүү өвстэй тус тус хуримлуулахаар болов. Аалз авхай үүнийг сонсоод ихэд сэтгэлээр унан, хоол унднаас гаран байх үед Өвс ирж тайтгаруулан “ Би чамайг харсан тэр мөчөөс дурласан. Хаан эцгээс гуйж байж чамтай хуримлахаар болсон. Хэрвээ чи дургүй байгаа бол би үхээд өгье гэж сэлэм гарган амиа егүүтгэхийг завдах яг тэр мөчид бурхан тэнгэрээс бууж ирэв. Тэгээд:
“ Аалз аа, чи тэр шүүдрийн дуслыг хэн энэ хорвоод аьчирсныг мэдэх үү? Салхи авчирсан. Эцэстээ салхи мөн авч явсан. Шүүдрийн дусал бол салхийнх. Чиний хувьд бол тэр амьдралын нэгээхэн л хэсэг. Харин хааны хөвгүүн бол тэр 3000 жилд чамайг харж, чамд дурлаж хайрласан тэр өвс юм шүү дээ. Одоо энэ хордоов юу хамгийн нандин зүйл болохыг хэл дээ” гэв. Бүхнийг ойлгосон аалз: Энэ хорвоод хамгийн ховор нандин зүйл бол “Олоогүй” болоод “Алдсан” биш, харин чиний гарт байгаа, хажууд чинь байгаа, одоо жинхэнэ байгаа тэр л жаргал юм байна” гэв. Энэ үед бурхан хэдийнээ яван одсон байлаа.

Үгийн хүч

Нэгэн сохор өвгөн "Би сохор хүн, надад тусалж өглөг хайрлаач" гэсэн бичигтэй самбар хажуудаа тавиад  гадаа гудамжинд гуйлга хийж байж гэнэ. Гэтэл хажуугаар нь өнгөрсөн нэгэн залуу самбар дээрх бичгийг уншаад түүнд өглөг өгөхийн оронд самбар дээр нь нэг юм биччихээд яваад өгчээ.
Түүнийг явснаас хажуугаар нь явсан бараг хүн бүр л түүнд мөнгө шидэж байлаа. Тэр залуу юу бичсэн байв аа?
" Өнөөдөр маш сайхан өдөр байна. Гэвч би тэр сайхан нар, цэлмэг тэнгэрийг харж чадахгүй." гэж бичсэн байжээ.
Үгийн хүч гэдэг энэ билээ. Ганц үгээр бүхнийг өөрчилж ч болох учир хэрэггүй үгийг нэгэндээ бүү хэлцгээе, хэрэгтэй цагт нь урмын үгээр нэгнээ шагнацгаая, хүмүүс ээ!


Sunday, February 6, 2011

Axa VS Xaxa (АХАгийн хөгжилтэй хариултуудаас)

-Түнтгэр өвгөн түмэн жадтай тэр юу вэ?
-Чингис хаан

-Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ?
- Идсэн

-Сүн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж үлгэрт гардаг вэ?
-Богд уул

-Ус цас 2-ыг Анлиар юу гэдэг вэ?
-ICE

- Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ?
- Оньсого

- Ах нь сургадаг, Дүү нь…?
- таг дүлий

- Чингис хаан ямар хүн байсан бэ ?
- Хөөрхөн

- Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ?
Оролцогч 1: – Дэлүү
Оролцогч 2: – Хэлүү

- Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
- Галын наадам

-Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас
Хүний хүү юу өвөртөлж ирдэг вэ?
-Чихэр

-Хунт нуурыг хэн зохиосон бэ
-Бямбын Ренчин

- Орлогын орчилын схемийг хэн анх зурж тайлбарласан бэ?
- ЭЗО-ийн багш

-Үлгэрт хараацай шувууны сүүлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ?
-Чингис хаан

Хөтлөгч
-Монгол гэрт тонгойхгүй орох бол юунд толгойгоо цохих вэ?
Оролцогч
1. Багана
2. Босго
3. Авдар…

-Монгол Улсын тэргүүн хатагтай?
-Өүлэн

Хөтлөгч
- Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хүүхэдтэй болно гэдэг вэ?
Оролцогч
- Өвдөг
- Хүзүүний яс…

- Дэлхийн хүүхэлдэйн киноны эцэг, микки маусыг зохиосон хүн ?
- Дашдоржийн Нацагдорж
- Александр Степанович ??????????

-Монгол Улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
1. Чингис хаан
2. Сүхбаатар

- Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас түлхэн амийг нь хороосон бэ?
- Ээж хад

- Монголчуудын хамгийн анхны идээ ундаа юу байсан бэ?
- витафит /хүүхдийн АХА/

- Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
- Мээм

Тэмээн хяруул, оцон шувуу 2 юугаараа ялгаатай вэ?
- Хөлөөрөө

- Хээлтэгч малыг юу гэдэг вэ?
- жирэмсэлдэггүй мал
- азарга

- 2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ?
- Ирак

- Попкорныг юугаар хийдэг вэ?
- Нефьтээр

- Майга бор гэж ямар амьтан бэ?
- Хонь

- Тэмээ яагаад ярьдаггүй вэ?
- Хэлгүй

- Монголын төрийн сүүлчийн хатан хааныг хэн гэдэг вэ?
- Цолмон

- Чингис хааны эхнэрийн нэр?
- Мандухай цэцэн хатан

- Элбэгдорж хэд дэхь ерөнхий сайд байсан бэ?
- Анхны
- Анхны ??
- Сүүлийн :D

- Жэнтэлмэн гэж хэнийг хэлэх вэ?
- Гадаад
- Ямар гадаад хун гэж?
- хмммм … Баян хүнийг

- Тэмүжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
- Их иддэг болохоор нь

- Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
- Цахилдаг хөхөөрөө

- Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
- Андуураагүй байгаасай гэж бодно.

-Унагалдаггүй гүүг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гүү

- Аавын аавыг юу гэж дууддаг вэ? ( хариулт – Өвөө )
- Хөгшин аав.

- Өндөр жил хэдэн хоногтой вэ? ( хариулт – 366 )
- 1026

- Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ? ( хариулт – гүнцэг барих )
- Худрах (= хулгайлах)

- Монголчууд мэндлэхдээ биеийн хүндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? (хариулт-лагшин)
- Цогцос

- Зүчи гэж юу гэсэн үг вэ?
- Хүнийх

- Хүн хэдэн хуруутай вэ?
- 5

- Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
- Симба

- Аманд орохдоо рашаан ундаа мэт
Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ?
- Кимчи

- Дунд чөмөг хаана байдаг вэ?
- Дунд хуруунд

- Түвдэнгийн бор гэж хэн бэ?
- Хурдан морь

- Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ?
- 21

- Цэдэнбал гэж хэн бэ?
- Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?

- “Гэмт хэрэгтэн гишгэх газаргүй” гэдэг үг хэнд зориулагдсан бэ?
- Онгоцны жолооч нарт

- Гурван хүү төрүүлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
- Садар эм

- Дэлхийн хамгийн том амьтан
- Туулай

- Эр хүнд байдаг улаан хоолой?
- Шодой

- Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал…?
- Могойн гэрэл…

- Доод уруулыг юу гэдэг вэ? /xөмxий/
- Хэлүү

- Цэцнийг үг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /дуугүй байхад/
- Уурлахад

- Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ?
- Архангай

- Аливаа юмны хэлбэр дүрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ?
- Хамар

- Манай гариг хэдэн эх газартай вэ?
- Зууун хорин зургаа байхаа
- Зуууун хорин долоо

- Мандухай хатны амийг хэн хороосон бэ? /зөв хариулт Исмел тайж/
- Дамчаа алсан

-Жилд хэд хоног байдаг вэ?
дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билүү нээрээ хэд билээ, мартчижээ

- Хязгааргүй эрх мэдэлтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?
- Энхбаяр

- Бэлгэвчийг анх хэн санаачилсан бэ?
- Гүндалай

- Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ?
- Эмээл

“Бяцхан мисс-2010″ хүүхдүүд орсон АХА гарч байна.
1 – Эвтэй 4 амьтны хамгийн том ах хэн бэ?
- Баавгай.
2 – Цагаан баавгай ямар өнгөтэй вэ?
- Бор
3 – Ширээ хэдэн хөлтэй вэ?
- 2
4 – Энх тайвны бэлэгдэл шувуу?
- Дэгдээхэй
5 – Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ?
3 хүүхэд дараалаад – УБ гэдэг байгаа
6 – Эмч хаана ажилладаг вэ?
- Барилгад

- Шүлгийн нэг мөр? /шад/
- Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

- Манай улсаар аялсан хамгийн анхны гадаадын жуулчин хэн бэ?
- Энх-Амгалан хаан

- Есүхэй баатар Өэлүн-ийг авахаар ирэхэд Өэлүн Чилэдүд “Миний vнэрийг vнэсэж яв” гээд юугаа өгсөн бэ?
- Бөгж
- Алчуур

http://amuris.miniih.com-оос сору-дчихлаа.

Сэвхнээсээ Салцгаая!

Сэвхнээсээ хэрхэн салах вэ?
Сэвх бол хүмүүст нийтлэг тохиолддог асуудал билээ. Энэ нь таны эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй ч сэвхнээсээ салж, гоёмсог өөгүй арьсаа буцаан авчрахыг хэн бүхэн хүсдэг. Цайруулах, сэвх арилгах олон арга байдаг. Зарим нь гэрийн нөхцөлд ч хийж болх энгийн аргууд байдаг бол зарим нь арьсны эмч, мэргэжлийн гоо сайханч дээр очиж хийлгэх мэргэжлийн эмчилгээ, гоо засал байна. Гэхдээ сүүлийнх нь мэдээж үр дүн нь хурдан л даа.
Ингээд сэвхнээсээ хэрхэн ангижрах вэ? Энд та бүхэндээ ихэнх хүмүүсийн батлан хэлдэг, танд туслах хамгийн түгээмэл аргуудаас танилцуулъя.
1. Нимбэгний шүүс: Нимбэгний шүүс нь арьсыг өнгөлөг болгодог гэдэг нь хэдийн батлагдсан. Та нүүрнийхээ сэвхтэй хэсэгт гарынхаа өндгөөр шүүсийг жигдхэн шавшин түрхэх хэрэгтэй. Өдөрт хэд хэдэн удаа үүнийгээ давтан хийгээрэй. Ганц хоёр долоо хоногийн дараагаас гэхэд л үр дүн нь мэдрэгдэж эхлэх болно.
2. Жимсний маск: Жимсний болон ургамал, ногооны маскийг тогтмол зөв сонгон хэрэглэх нь мөн тус болно.
3. Нарны гэрлээс хамгаалах: Сэвхний нэг гол шалтгаан нь нарны гэрэл болж өгдөг. Тиймээс та нарнаас хамгаалах тосыг байнга хэрэглэж байгаарай.

Tuesday, January 25, 2011

Детройт 2011 автомашины үзэсгэлэн (машины зураг)

Тасархай машинуудыг эндээс хараарай. Таны мөрөөдөл биш гэж үү!





































































Авто машин сонирхогч хэн бүхэнд зориулав.